Түүхэн замнал

“Гэгээ” сургуулийг үүсгэн байгуулагч, нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар “Хүмүүний сэтгэлийг тогтоон, утгад нэвтрэх арга нь эрдэмд суралцах дөт зам юм" хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү монгол ухаанаас эхтэй үзэл баримтлалыг боловсролын хөгжлийн жишиг болгох зорилгоор доктор, профессор Д.Болдбаатар, түүний охин Б.Билгүүн нар “Гэгээ” гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуулийг үүсгэн байгууллаа.

Д.Болдбаатар нь Хятад хэлний орчуулагч бэлтгэх “Гэгээ” коллежийг 1999 онд байгуулан, 21 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа боловсруулж сайжруулсан өвөрмөц, хялбар, үр дүнтэй арга барилаа гадаад хэл эзэмших хүсэлтэй бүх насныханд тэгш хүртээмжтэй олгох зорилгоор 2015 онд байгуулсан “Гэгээ” боловсролын төв өдгөөг хүртэл амжилттай ажилласаар байна. “Гэгээ” боловсролын төв нь 2015 онд ХЯТАД хэлийг монгол гэр сургалтын арга барилаар зааж эхэлсэн нь суралцагч нарт өндөр үр дүн гарч тухайн арга барилыг улам боловсронгуй болгон хөгжүүлж АНГЛИ, ЯПОН хэлийг зааж эхэлснээр өдгөө хөтөлбөр, арга зүй бүрэн боловсорч үйл ажиллагаагаа өргөжүүлэн 30 гаруй багш, ажилчинтай болсон байна.