info@gegee.edu.mn   +976 99039835

СУРАХАД НАС ОРОЙТДОГГҮЙ

    Мэдээллийн эрин үе хэмээн нэрлэгддэг 21 дүгээр зууны боловсролын тогтолцооны онцлог нь мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэрэгсэлтэй нягт уялдан зохицсон насан туршдаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсонд оршиж байна. Би "Ир бяр нь тэгширсэн идэр дунд насныхан" хэмээх бичлэг оруулахдаа гуч дөчин насныхан голлосон хэдэн шижигнэсэн суралцагчийн тухай цухас дурдсан билээ. Манай "Гэгээгийн богино хугацаанд үр бүтээлтэй сургадаг" арга барилын давуу талыг ойлгосон тэд нар маань эхнэр хүүхдээ хүртэл дагуулан ирээд уулзуулж танилцуулдаг болсон нь их л олзуурхууштай хэрэг юм л даа. Харин ч ийм насны хүмүүс нэг л өөрийн давуу талаа ухаарчихвал бусад насныхнаас илүүтэй хичээл чармайлт гаргадаг нь яргуйны амтанд орсон ямаадыг санагдуулж байгааг өгүүлэх юун.

Д. БОЛДБААТАР